Нэр дэвшигчдэд батламж гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-14 14:33:28

Ардчилсан намын төв байранд өнөөдөр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 18-ны өдөр Төрийн ордонд хуралдах бөгөөд энэ үеэр одоогийн тэргүүн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл дараагийн сонгогдсон тэргүүнд ажлаа хүлээлгэн өгөх юм.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөхөөр Л.Нармандах,  З.Нарантуяа, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар нэр дэвшиж байгаа.

Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоог 2000 онд намууд нэгдэж Ардчилсан намыг байгуулахад Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд нэгдэж байгуулсан түүхтэй. Тус байгууллага одоо  21 аймаг 9 дүүрэгт салбар зөвлөлтэй, 98000 гаруй гишүүнтэй, намын бүх шатны шийдвэр гаргах түвшинд төлөөлөлтэй юм. 

Н.Туяа

相关新闻