Ургац хураалтыг ажлын 12-18 хоногт дуусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 16:36:07

Сэлэнгэ аймгийн ургацын багц мэдээ

Уринш бэлтгэл нэмэгдэх хандлагатай байна

Сэлэнгэ аймгийн газар тариалангийн компаниуд 8, 9 дүгээр саруудад ургац алдсан болон тэжээлд шилжсэн талбайнхаа 7652 га талбайд нэмж уринш бэлтгэжээ.

Ингэснээр уриншийн хэмжээ 116303 га болж, цаашид уринш нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг 196852 га-д тариалж үлдэж буй 108651 га талбайд уринш бэлтгэхээс механик аргаар 32318 га , химийн уринш 76333 га тус тус бэлтгэж нийт бэлтгэх уриншаа 100 хувь бэлтгээд байна.

Ургац хураалтын ажлыг ажлын 12-18 хоногт багтаана

Аймгийн ургац хураалтанд ажиллах техник засварын явц 73.7-89.1 хувийн биелэлттэй байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жилийн ургац хураалтанд өнөөдрийн байдлаар нийт 498 үр тарианы комбайн, 177 ширхэг ангилангийн жатка, 320 үтрэмийн техник, 90 ширхэг төмс, хүнсний техник ажиллах аж. Ургац хураалтын ажлыг ажлын 12-18 хоногт хураах хүчин чадлын тооцоо судалгаа гарчээ.

Сумдын шатахууны нөөц 80 хувиас дээш дүүргэлттэй байна

Агуулах зоорийн цэвэрлэгээ, ариутгалыг аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө хийж бэлтгэжээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жилийн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд нийт 1411 гаруй тонн дизель түлш, 70.6 тонн дизель масло, 211.8 тонн шатахуун шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Сумдын шатахууны нөөц 80 хувиас дээш дүүргэлттэй байгаа аж.

Мөн аймгийн хэмжээнд ургац хүлээн авах 685 мянган м2 үтрэм, 145 мянган тонн үр тариа хадгалах үрийн агуулах, 28.9 мянган тонн төмс, хүнсний ногоо хадгалах зоорь байгаа юм.

Агуулах зоорийн цэвэрлэгээ, ариутгалыг аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө хийж бэлтгэжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻
注释