СЭЛЭНГЭ: Шуурхай штабыг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-08 11:10:32

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж, Цагдаагийн  газрын дарга, хурандаа С.Батхуяг нар Ерөө сумын Бугант тосгоны шуурхай штабыг хуралдуулж түймрийн цагийн байдалтай танилцаж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 

 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тусгай хамгаалалтын ойн санд Хонин нуга, Цандын даваа, Бугант тосгоны Жаргалант, Могойн даваа, Өлөнт, Бага харгант, Даваат зэрэг газарт түймрийн голомттой байгаа юм.   

 

Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын 44 алба хаагч, орон нутгийн иргэд ажиллаж байна. 

相关新闻