Ирэх сард хотын ерөнхий төлөвлөгөөг батална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор сумын 2013-2033 оны Хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх, тодотгол хийхээр Солонгосын “Сүсон инженеринг” ХХКомпани ажиллаж байна. Тус ажил 2013-2014 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 941.0 сая төгрөгийн өртөгтэйгээр хэрэгжсэн юм.
Мөн хугацаанд олон нийтээр хэлэлцүүлэг хэд хэдэн удаа хийж, Барилга хот байгуулалтын яаманд 2014.11.02-нд Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж, өгсөн санал зөвлөмжийн дагуу дахин нэмэлт ажлуудыг хийж байгаа аж. Тус ажлыг ирэх бүрэн дуусган, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм байна.
Б.Мөнхзул
注释