Улс төрийн хэлмэгдэгдсийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНӨнөөдөр “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал”-ыг хүндэтгэх өдөр тохиож байна. Орхон аймагт 1920-1990 оны үед өөрөө хэлмэгдсэн нэг, хэлмэгдэгсдийн үр хүүхэд 20 гаруй, тэдний ач зээ нь 200 орчим байдаг.
Тэдний төлөөлөлд “Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах комисс”-оос гурван сая төгрөгийн буцалтгүй тусламж өглөө. Мөн энэ өдөр аймгийн ИТХ-ын дарга хэлмэгдэгсдийн ар гэрийхэнтэй уулзаж, “Амар”-ын талбайд хүндэтгэлийг цэцэг өргөлөө. Үүнээс гадна сурагчдад энэ чиглэлээр уулзалт зохион байгуулав. Эл өдөр аймгийн Музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
Б.Оюун-Эрдэнэ
注释