Цусны даралт хэмжигч аппаратуудыг баталгаажуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 15:54:58

Дорнод аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дулаан даралтын улсын шалгагч “Асралт үйлст” өрхийн эмнэлэгт саяхан ажиллалаа.

Тэд тус эмнэлэгт хэрэглэж байгаа цусны даралтын аппратын чанарын шаардлагыг баталгаажуулж, шаардлага хангаагүй 4-5 аппаратыг ашиглалтаас хассан байна.

Өрхийн эмнэлэгт үзүүлэхсдийн дийлэнх хувийг хүүхэд, өндөр настнууд эзэлдэг. Ахмадууд их төлөв даралтаа үзүүлэх гэж очдог. Хүмүүс бидний амьдралын алхам бүрт стандарт мөрдөгддөг ч энэ тухай мэдлэг мэдээлэл дутмагаас ямар нэг эрсдэлд орох нь бий. Ялангуяа эмнэлгийн салбарт стандарт мөрдөх нь зайлшгүй шаардлагатай. Хүний эрүүл мэндийг буруу оношилж, буруу эмчилгээ хийвэл амь насанд нь ч аюултай. Иймд тус аймгийн Стандарт хэмжил зүйн газар өрхийн эмнэлгүүдээс ажлаа эхэлжээ. 

                Б.Туяа

相关新闻