Чөлөөт бөхийн УАШТ ирэх баасан гарагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-04 11:50:57

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-10-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болж шилдгүүдээ тодруулна.

УАШТ-ийг Монголын чөлөөт бөхийн холбоо, ЭМСЯ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус 8 жинд аваргуудыг тодруулна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг-д, эмэгтэйчүүдийн 48 кг, 53 кг, 55 кг, 58 кг, 60 кг, 63 кг, 69 кг, 75 кг жинд Монгол Улсын аваргууд тодрох юм. Мөн эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд багийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.

Д.Өлзий

相关新闻