Их аварга М.Даваажаргалын хосгүй амжилт Гиннест бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-25 13:16:32

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Даваажаргалын хосгүй дээд амжилтыг Геннисийн номонд албан ёсоор бүртгэжээ.

М.Даваажаргал Японы мэргэжлийн сумо бөхийн 2015 оны эхний башёд өвдөг шороодолгүй түрүүлснээр сумо бөхийн түүхэнд хамгийн дээд амжилтын эзэн болж чадсан юм. Сумо бөхийн домог болсон Их аварга Чиёнофүжи 32 насандаа 31, Их аварга Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авч дээд амжилтын эзэд болж байсан. Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 29 насандаа 33 дахь түрүүгээ авч дээрх амжилтуудыг эвдэж чадсан юм.

Тэрбээр энэ оны гуравдугаар сарын Харү башёд 34 дэх түрүү, долдугаар сарын Нагоя башёд тус тус түрүүлж, Японы эзэн хааны цомыг 35 дахь удаагаа гардаж авсан нь энэ цаг үеийн хосгүй дээд амжилт болоод байгаа билээ.

Д.Өлзий

相关新闻