Сагсан бөмбөгийн лигийн тоглогч Б.Батхишигт туслахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-12-25 12:07:50

“Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг болон Легионер"-уудын халз тоглолт энэ сарын 30-нд Спортын төв ордонд болно.

"Ардчилал" сонины сэтгүүлч, спортын мастер Б.Батхишиг бөөр шилжүүлэн суулгах мэс засалд яаралтай орох шаардлагатай болсон тул энэхүү тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Тэрбээр сагсан бөмбөгтэй салшгүй холбоотой нэгэн бөгөөд дээд лигийн тоглогч явсан. Тиймээс сагсан бөмбөгийн спортод сэтгэл зүрхээ зориулж нэгдэж яваа, сагсан бөмбөгийн спортод дуртай, сэтгэлтэй та бүхнийг чин сэтгэлийн хандив өргөхийг зохион байгуулагчид уриалж байна.

Мөн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэх хувь хүн, албан байгууллага 96094374, 88003852 дугаарын утсаар холбогдож хандив өргөх, тоглолтын билетийг худалдан авах боломжтой.

Мөн "Голомт" банк 1909318090 Батцэнгэл овогтой Батхишиг гэсэн дансанд хандив илгээж болох юм.

Ж.Болор

相关新闻