Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-25 09:34:50

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 08.30-аас Төрийн ордны “Б” танхимд хуралдахаар товлосон ч хойшлогдоод байна. 

Тус байнгын хороогоор Х.Тэмүүжин гишүүний Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой юм. Учир нь уг асуудал өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр орж ирсэн байгаа. 

Гэвч байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас үдээс хойш хүртэл хойшлогдоод байна. 

Н.Туяа

相关新闻