УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-24 18:29:00

Сонгуулийн хуулийн төслийн асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ээлжит бус хурал зарлан хуралдаж байна. 

УИХ-ын МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ажлын хэсэг өнөөдөр хэлэлцсэнтэй холбогдуулан бүлгүүд хуралдаж байна. Энэ хуулийг Сонгуулийн нэгдсэн хуулиас тусад нь хэлэлцэх болсон бөгөөд маргааш болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх шахуу хугацаатай байгаа юм. Бүлгүүд ямар байр суурьт нэгдэж, хуулийн төслөөс ямар санал орж ирэхийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. 

Н.Туяа

 

相关新闻