Аврагчид дахин хоёр хүнийг нуранги дороос гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБЭЭЖИН. /TASS/. Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотод болсон их хэмжээний хөрсний гулгалтын үеэр нурангид даруулж, 70 орчим цаг байсан хоёр хүнийг аврагчид гаргасан тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ.
Нуранги дор 67 цаг байсан 19 настай Тянь Зэмин гэдэг залууг аварсан тухай урьд нь Синьхуа агентлаг мэдээлсэн билээ.
Байгалийн гамшгийн бүсэд сураггүй алга болсон 70 хүнийг эрэх-аврах ажиллагаа үргэлжилж байна. Хотын эрх баригчид 600 оршин суугчийг орон сууцаар хангаж, аюулгүй байдлыг хангах үүднээс 900 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Эрэх-аврах ажиллагааг 3000 орчим аврагч 190 экскаватор зэрэг 330 орчим нэгж техник ашиглан явуулж байна.
Д.Жаргал