АТГ- аас удирдах албан тушаалтнуудад зөвлөмж ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТөрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын удирдах албан тушаалтнуудад Авилгатай тэмцэх газраас зөвлөмж ирүүлсэн байна.
Тус байгууллага Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор орон нутагт ажилласан бөгөөд ингэхдээ төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан өөртөө хамаарал бүхий шийдвэр гаргаж, шагнаж урамшуулах явдал түгээмэл байна гэж дүгнэжээ.
Хэдийгээр тухайн албан тушаалтан урамшуулал, тэтгэмж авах эрхтэй ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахыг хориглож, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзан, дээд шатны албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй байдаг.
Энэ үүргээ биелүүлээгүй зөрчил түгээмэл байгаа тул цаашид ийм зөрчил гаргуулахгүйн тулд ийнхүү зөвлөмж гаргасан ажээ.
Дундговь Т. Отгонтуяа