Эрээн хотын төлөөлөгчид Мандалговьд айлчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-21 16:34:37

Дундговь аймгийн Засаг дарга С.Од- Эрдэнийн урилгаар БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Сун Хян Лянь тэргүүтэй гадаад харилцааны хэлтсийн төлөөлөгчид энэ сарын 22- 23- ны өдөр Мандалговь хотод айлчилна.

Эрээн хоттой эдийн засаг, нийгмийн салбарт хамтын ажиллагаа тогтоох хүсэлтийг өнгөрөгч хавар аймгийн Засаг дарга илгээж байсан бөгөөд хамтын ажиллагааг хэрхэн эхлүүлэх талаар энэ айлчлалын явцад хоёр тал ярилцах юм байна.

Дундговь аймгийн хувьд боловсрол, байгаль орчин, аялал жуулчлалын салбар болон  Мандалговь хотын  гудамж талбайг тохижуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа ажээ.

Эрээн хотын хотын төлөөлөгчид маргааш “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Боловсрол, Соёлын газрын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн музей үзэж сонирхох бөгөөд 23-ны үдээс өмнө аймгийн Засаг дарга хүлээн авч  уулзахаар товложээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

相关新闻