Бэлгийн замын халдварт өвчний эсрэг томоохон төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 13:37:04

Дорнод аймгийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэ асуудалд нэлээд хүчтэй анхаарч ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Глобал сан болон ЭМЯ-нд хандсанаар 2016 онд тус аймагт бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг тууштай бууруулах томоохон төсөл хэрэгжихээр болжээ.

Тус аймгийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчин төдийлөн буурахгүй байгаа юм. Зөвхөн энэ онд 24505 хүн шинжилгээнд хамрагдаж, шинэ тохиолдол 287 бүртгэгджээ. Шинжилгээ болон эмчилгээний зардалд орон нутгийн төсвөөс 17,7 сая төгрөг зарцуулсан байна.

Б.Туяа

 

 

 

 

相关新闻