Хөвсгөл аймагт өвөлжилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 13:15:39

Хөвсгөл аймагт Онцгой комиссын хуралдаан болж өвөлжилт болон цаг үеийн асуудлаар холбогдох байгууллага мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар зуд болдог сумдад цас их орсон бэлчээрийн нөөц муу байгаад онцгой анхаарах хэрэгтэй, өвөлжилт хүндэрсэн сум байхгүй хэвийн байгаа гэдгийг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар хэлж байлаа. Аймгийн хэмжээнд сумдыг бүсчилсэн өвс тэжээлийн 3 фонд байгаа бөгөөд онцгой нөхцөл үүссэн үед эхний ээлжинд сумын нөөцөөс дараа нь аймгийн нөөцөөс малчдад өвс тэжээл олгох ба энэ жил нөөцийг 50 сая төгрөгийн өвсөөр зузаатгасан гэнэ.

Мөн малын эм бэлдмэл хангалттай, эрчим хүчний хувьд ачаалал даах боломжтой, сумдад 6 тээврийн хэрэгслээр шатахуун хүргэж байгаа нөөц хангалттай гэдгийг холбогдох хүмүүс онцгой комиссын хуралдаан дээр мэдээллээ.

Б.Гантуяа

 

相关新闻