Он гарангуут дулааны эрчим хүчний үнэ нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬШинэ оны эхнээс Мандалговь хотынхон дулааны эрчим хүчний үнийг урьдынхаас өсгөсөн тарифаар төлдөг болно.
Тодруулбал, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нэг шоо метр эзлэхүүнд дулааны суурь үнийг 1600, айл өрхүүд 500 төгрөгөөр тооцон төлнө.Энэ нь одоо мөрдөж байгаа тарифаас 170- 470 төгрөгөөр нэмэгдсэн үнэ юм. Аймгийн төвийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дулаанаар хангадаг “Ган- Илч” ХХК дулааны үнэ нэмэгдүүлэх саналыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлд өнгөрсөн зун хүргүүлж, энэ дагуу Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлаар дулааны эрчим хүчний үнийг шинэчлэн тогтоосон. Тухайн үед шинэчлэн тогтоосон үнийг аравдугаар сарын нэгнээс эхлэн мөрдөхөөр шийдвэр гаргасан ч энэ нь төсвийн байгууллагуудад дулааны үнийн өр үүсэх нөхцлийг бүрдүүлнэ хэмээн төсвийн байгууллагуудаас санал гаргасан тул шинэчилсэн үнийг оны эхнээс мөрдөхөөр шийдвэрийг өөрчлөөд байжээ.
Дундговь Т. Отгонтуяа