Путин, Керри нар Москвад уулзав
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /Xinhua/. Янз бүрийн асуудал, тухайлбал, Сирийн хямралыг хэлэлцэхээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар уулзжээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Керри нар "өргөн хүрээтэй" асуудлыг хэлэлцсэнийхээ дараа, Путин, Керри нарын уулзалтын эхлэлд АНУ-ын тавьж буй саналуудыг Лавров дэлгэрэнгүй тайлбарласан байна.
"Хамгийн ноцтой асуудлуудыг шийдэхэд Орос АНУ-тай хамт гэдгийг та мэдэж байгаа. Ерөнхийлөгч Барак Обаматай Парист хийсэн уулзалтын дараа, хэд хэдэн асуудлыг, тухайлбал, Сирийн асуудлыг шийдэх байр сууриа АНУ боловсруулсныг би мэдэж байна” гэж Путин хэлсэн байна.
Оросын Ерөнхийлөгчийн найрсаг байдал, өмнөх хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд Сергей Лавровын гаргасан хүчин чармайлтад талархаж буйгаа Керри илэрхийлсэн байна.
Сирийн асуудлаарх Венын яриа хэлцээ зөвшилцөлд хүрсэн нь олон боломжийг нээсэн “маш сайн эхлэл” гэж Керри сайшаажээ.
“Урагшлахын тулд Орос, АНУ хамтран ихийг хийж чадна гэдэгт Лавров бид хоёр санал нийлсэн” гэж Керри хэлсэн байна..
Х.Аминаа