“Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшийг Гавьяат багшид тодорхойлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-14 17:20:52

Дархан-Уул аймгийн Боловсролын газраас "Авьяаслаг Монголчууд 2015” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхоролыг Монгол Улсын Гавьяат багш цолонд тодорхойлжээ.

Тэрбээр насаараа хөгжим бүжгийн багш хийсэн хүн бөгөөд 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсгийг өөрөө хийж урласан аж.

Монгол HD телевиз энэхүү шоуг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж, өчигдөр шилдгүүдээ тодруулахад ялагчаар “Эгшиглэнт чимээ” хамтлаг шалгарч 100 сая төгрөгийн эзэн болсон билээ.

Ж.Болор

相关新闻