Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136 @gmail.com
2025-10-05 11:36:51

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Манай улс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ.

 

Дархлаажуулалтын хамралт:

  1. 2022-2023 онд нийт 545,000 хүн тун вакцин хүлээж авч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд 478,030 хүнийг дархлаажуулсан ба хамралт 87.7 хувь
  2. 2023-2024 онд нийт 300,000 хүн тун вакцин хүлээж авч, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд 277,168 хүнийг дархлаажуулсан ба хамралт 92.4 хувь 
  3. 2024-2025 онд нийт 320,100 хүн тун вакцин хүлээж авч, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд 304,251 хүнийг дархлаажуулсан ба хамралт 95.0 хувьтай байна. 

 

Нийт вакцины, 40-80 хувь орчмыг 6 сараас 5 хүртэлх насны хүүхдэд, 10- 40 хувь орчмыг 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүст хуваарилан дархлаажуулдаг.  Хамралт 87.7-95.0 хувьтай байсан байна. 

2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралт 65,1 хувьтай байна. 



Дархлаажуулал
т эхэлснээс хойш 15 хоногийн хугацааны хамралтын хувийг өмнөх 3 жилийнхтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байна. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт өндөр байгаа аж. 



相关新闻