Гэмт хэргийн гаралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 09:59:11

Баянхонгор аймгийн хэмжээнд оны эхний 11 сарын байдлаар нийт 326 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 83 нэгжээр буюу 20.3 хувиар буурчээ.

Хэргийн илрүүлэлт 71.2 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.2 пунктээр буурсан үзүүлэлт аж.

Тодруулбал, Хүнийг санаатай алах гэмт хэрэг 83 хувь, Бусдын бие мах бодид гэмтэл учруулах гэмт хэрэг 6 хувь, Хүчингийн  гэмт хэрэг 36 хувь, Иргэдийн өмчийн хулгай 13 хувиар буурсан байна. Мөн өмчийн хулгай 5.8 хувь, танхай 55 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг мөн 55 хувиар буурчээ.

Мөн хугацаанд насанд хүрээгүй хүнээс  үйлдсэн гэмт хэрэг 17 нэгжээр буюу 37 хувиар тус тус буурсан байна.

Б.Мөнхзул

相关新闻