100 гаруй айлын орон сууц ашиглалтад оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН2015 оны эхний хагас жилийн байдлаар Ховд аймагт 101 айлын орон сууц ашиглалтанд орсон бол одоогийн байдлаар нийтдээ 1910 айлын орон сууц ашиглагдаж байна.
Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн нэгдсэн судалгаа хийж, мэдээллийн сан байгуулан ажиллаж байна. Түүнчлэн тус аймгийн Зэрэг суманд 2013 онд 10 айлын инженерийн хангамжтай орон сууцыг “Алтайн буйлмааст” ХХК барьж ашиглалтад оруулжээ.
“Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийн хүрээнд тус суманд инженерийн бүрэн шугам сүлжээтэй болж, “Электро инсталэйшн” ХХК 12 айлын орон сууц барьж ашиглалтанд өгөхөд бэлэн болоод байна.
А.Бямбасүрэн