Махда Велбоом : Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхийг маш их хүссэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Тусгай хэрэгцээт хүүхэд, залуусыг хөгжүүлэх зорилготой “Найдвар” төвийг 2001 онд Голланд улсын иргэн Махда Велбоом Орхон аймагт анх нээж байсан. Тэрээр “Жэй-Си-Эс” олон улсын төслийн тусламжтайгаар сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар уг төвийг нээж 9 жил удирдсан юм. Тэрээр 2010 онд нутаг буцаж найман жилийн дараа Орхон аймагт ирлээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таны эхлүүлсэн ажил Орхон аймагт амжилттай хэрэгжиж байгаа. Олон ч байгууллага ар, араасаа гарч ирсэн.
-Баярлалаа. Эрдэнэт хотод ирсэндээ баяртай байна.
-“Найдвар” төв хэр өөрчлөгдөж?
-Би найман жилийн дараа ирлээ. Нутагтаа ажил ихтэй байдаг учир өнгөрсөн хугацаанд ирж чадсангүй ээ. Эрдэнэт хот их өөрчлөгдөж. Улам сайхан том хот болжээ. Манай төв ч олон хүүхэдтэй, үйл ажиллагаа нь жигдэрсэн, орон нутаг нь ч сайн дэмжин ажиллаж байна. Би маш их бахархаж байна. Намайг энд багшилж, ажиллаж байх үед сурч байсан хүүхдүүд том болж. Зарим нь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр сурч байна. Нэг хүүхэд шүлгийн номоо гаргаж. Саяхан надтай ирж уулзлаа.
-Та “Найдвар” төвөө анх нээсэн тухайгаа хуваалцаач ?
-Би анх Эрдэнэт хотод “Солонго” цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхад хэд, хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байв. Найман нас хүрээд тэд сургуульд орох боломжгүйг харсан. Тэдэнд гэрлүүгээ явах л зам үлдсэн учир маш их өрөвдсөн. Иймд олон улсын “Жэй-Си-Эс” байгууллагад хүсэлт тавьсаны дагуу “Найдвар” төвийг нээсэн. Анх найман хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.
-Одоо их өргөжсөн байгаа биз?
-Тийм байна. Гэхдээ цаашид улам өргөжиж гэртээ байгаа хүүхдүүдэд туслаасай гэж хүсэж байна. Ар гэрийн гачигдлаас болж сурч чадахгүй байгаа олон хүүхдийг нийгэмшүүлж, боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй байна. Энэ төвд өнөөдөр хэл, хөдөлгөөн заслын хичээл, эрүүл мэндийн хичээл, ганцаарчилсан дасгал, боловсрол олгох сургалтууд орж байна. Энэ бол их сайн хэрэг. 3-18 насны найман хүүхэд өдөржин өнждөг бол цагаар ирдэг 4,5 хүүхэд ирдэг гэж байна. Аливаа үйл ажиллагааг тогтмол явуулахад санхүүгийн дэмжлэг нэн чухал. Орон нутаг дэмжиж хүүхдүүдийг өглөө, оройд нь тээвэрлэх авто машин хүртэл шийдэж өгсөн байна. Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа.
-Танд баярлалаа.

Б.Оюун-Эрдэнэ