Маргааш Завхан, Говь-Алтай аймагт эрчим хүчний “0” зогсолт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-09-13 19:59:25

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт маргааш буюу 9-р сарын 14-ний өдөр эрчим хүчний “0” зогсолт хийж хэрэглээг хязгаарлах тухай мэдээллээ.
Тодруулбал  “Алтай Улиастай Эрчим хүчний систем” ТӨХК-ний өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Диспетчерийн үндэсний төвөөс батлагдсан горимын дагуу 9-р сарын 14-ний 09:00-18:00 цагийн хооронд Говь-Алтай, Завхан аймагт “0” зогсолт хийж, тоног төхөөрөмж шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийгдэх юм байна. Энэхүү засвар үйлчилгээ нь өвлийн ид ачааллын үе буюу халаалт дулааныг өгч эхлэхээс өмнө хийгддэг эрчим хүчний шугамын засварын ажил юм байна. Ийнхүү цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлах болсныг “Эрчим хүчний тухай хууль”-ийн 32.5, 29.1.2 дахь /эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдэх;/ заалтуудын дагуу иргэдэд мэдэгдэж байгаа тухай Завхан дахь Алтай Улиастай эрчим хүчний салбараас мэдээллээ.
Дашрамд Завхан аймаг 11 мянга орчим хэрэглэгчтэй юм байна.

Б.Мягмарсүрэн

 

相关新闻