Хөнгөн үйлдвэрүүдэд шалгалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Хөдөлмөрийн харилцааны үзлэг, шалгалт"-ын ажлын хэсгээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус комисс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг хөнгөн үйлдвэрийн салбарт зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, арьс шир боловсруулах, ноос угаах, оёмол болон нэхмэл бүтээгдэхүүн, хивс, тавилга, хэвлэх, хүнсний үйлдвэр зэрэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийнэ.
Шалгалтын хүрээнд дээрх байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтантай эсэх, эрүүл ахуйн эмч, ажлын байрны эрсдэл үнэлгээ хийлгэсэн эсэх болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг шалгах ажээ. Мөн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулах ба ажилчдаас ХАБЭА-н төвшин тогтоох шалгалт авах аж.
Тус ажлыг энэ сарын 10-аас 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Шалгалтын гол зорилго нь хөдөлмөрийн гэрээ, аюулгүй ажиллагааны дүрэм журам алдагдсанаас үүдэн иргэд амь насаа алдах, гэмтэж бэртэх, цалин хөлсөө цаг тухайд авч чадалгүй хохирох тохилдол гарсаар байгаа явдлыг арилгахад оршиж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ