Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг томилолтын хугацаа нь дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн аван уулзаж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав.
319天