Өвөрхангай аймгаас Зэвсэгт хүчний салбарт 10 генерал, 300 гаруй хурандаа цолтон төрөн гарчээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр аймгийн ХДТ-т боллоо. Хуралд аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, салбарууд, цэрэгжсэн байгууллагуудын удирдлага, алба хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдын төлөөлөл, аймгийн дарга нар оролцлоо.
1543天