Хатуу хөл хориог сунгах эсэх асуудлаар өнөөдөр шийдвэр гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 169 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад халдварын гурван
тохиолдол Арвайхээрт батлагдлаа. Эдгээр нь БОЭТ, Нутгийн удирдлагын ордонд
байрлах байгууллага, 6 дугаар багт үүссэн халдварын ойрын хавьтлууд юм.
Өнгөрөгч баасан гаргаас эхлэн Арвайхээр суманд гурав хоногийн хатуу хөл хорио тогтоож, иргэдийн хөл
хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд энэ хугацаанд аймгийн эрүүл мэндийн салбараас
идэвхтэй таван голомтод тархвар зүйн тандалт судалгаа хийж, 452 иргэнийг PCR, 1143
иргэнийг АСТТест шинжилгээнд хамруулан, батлагдсан 25 тохиолдлыг БОЭТ-д
хэвтүүлэх, эрсдэлтэй 68 иргэнийг тусгаарлах байранд байрлуулах ажлыг зохион байгуулжээ.
Батлагдсан
тохиолдлуудын ойрын хавьтлуудын давтан шинжилгээг энэ сарын 29, 30-нд авах ба
хатуу хөл хориог сунгах эсэх асуудлаар өнөөдөр 16.00 цагт аймгийн Онцгой
комисс хуралдан шийдвэр гаргах аж.