Мөрөн суманд дахивар бүтээгдэхүүн худалдан авах төв байгууллаа
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн суманд дахивар бүтээгдэхүүн худалдан авах төв байгуулж, Мөрөн сум болон Хатгал, Тариалан сумаас дахин боловсруулах хуванцар сав, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шил, бусад бүх төрлийн дахиврыг хүлээн авч байна. Тус цэг энэ онд гялгар уут 2 тонн, хуванцар 4 тонн, лааз 2 тонн, шил 5000 ширхгийг хүлээн авсан байна.
1264天