“Цоохор ирвэсний эх нутаг-2017” баруун бүсийн фестиваль эхэллээ
Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаангом хотноо “Ирвэсний эх нутаг-2017” баруун бүсийн фестиваль албан ёсоор эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 21 сумын 222 хүүхэд оролцож байна. Энэ үеэр хүүхдүүд ирвэсийн дүрд хувирч багт наадам, мюзикл тоглолт хийхээс гадна гар зураг, бэлэг дурсгалын уралдаан, багш нарын дунд цахим хичээл, ирвэсийн тухай реклам, шторкны уралдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. Одоогоор оролцогч хүүхдүүд өөрсдийн урласан бүтээлээрээ Бөхийн өргөөнд үзэсгэлэн гаргаад байна.
2836天