Тэсийн голын хөндийгөөр 50 градус хүрч хүйтэрч байна
Увс /МОНЦАМЭ/. Энэ оны 1 дүгээр сарын 2-9-ийг хүртэлх аймгийн 7 хоногийн цаг агаарын урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах юм байна. Энэ сарын 3-4-нд нутгийн өмнөд хагаст, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах аж.
2834天