СЭЛЭНГЭ: МУСТА дуучин Б.Цолмон шавиараа бахархлаа
Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын гуравдугаар уралдааны Мэргэжлийн дуучин төрлийн хоёрдугаар байрын шагналыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул, ОХУ-ын Владивосток хотын Мариинский театрын гоцлол дуучин Д.Бат-Эрдэнэ хүртжээ.
558天