СЭЛЭНГЭ: “Ээж мод”-ыг тахих зан үйл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-04 10:14:17

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ төдийгүй Монголын ард түмний шүтэн мөргөж, дээдлэн залбирч ирсэн Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших Ээж мод буюу “Дэвсэг ижий”-г тахих зан үйлийг ханш нээх өдрөөр зохион байгуулж байна.

 

Ханш нээх энэ өдрийг газар дэлхийн хэвлий гэсч үртэй үндэстэй бүхэн урган төлжиж, хур шимээр тэтгэгдэн ичээний амьтад сэрдэг хэмээж монголчууд эрт дээр үеэс бэлгэдэн ээлтэй сайхан үйлийн суурийг тавьж, байгаль эх дэлхийдээ өргөл дээжээ өргөн, хотлоороо энх тунх оршихыг даатгадаг байжээ.

 

Монгол Улсын Засгийн газраас “2023-2025 оныг “Монголд зочлох жил”, Сэлэнгэ аймаг 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон тус тус зарласан.

 

Энэ утгаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн санаачилгаар Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын аймгийн шинэ үйл ажиллагааг бий болгон хөгжүүлэх.

 

Цаашлаад байгалийн нөөц, түүх, соёлын дурсгалыг хадгалж,  хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулж  байна.

 

Уламжлал болсон дээрх үйл ажиллагааны хүрээнд АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийн тоглолт болохын зэрэгцээ “Ээж модны их галын тахилга”, “Долоон өвгөн галын тахилга” зэрэг сүсэгтэн олонд зориулсан бөө мөргөлийн зан үйлийг хийх юм.

 

Мөн Алтанбулаг, Шаамар, Сүхбаатар сумын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн худалдаа, нийтийн хоолны үйлчилгээг зохион байгуулж байна.

 

Энэхүү үйл ажиллагааг маргааш үргэлжлүүлэн зохион байгуулна.

 

相关新闻