Түүхэн гавьяат уран бүтээлчээ төрсөн нутагт нь мөнхөллөө
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын анхны мэргэжлийн кино зохиолч, найруулагч Цэвээний Зандраа гуай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул ажээ. Монголын баримтат киноны дэлгэрэнгүй толь болсон зохиолч, найруулагч хэмээн үнэлэгдэж, түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн энэхүү түүхэн гавьяат уран бүтээлчээ хойч үедээ үлгэр дуурайлал болгон мөнхжүүлэх зорилгоор төрсөн нутаг, Алтанбулаг сумын Соёлын төвийг түүний нэрэмжит болгон мөнхөллөө.
1989天