ОРХОН: Малчдад 40 тонн өвсийг энэ сарын 25-наас үнэгүй олгоно
Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц”-д нэмэлтээр 2000 боодол буюу 40 тн өвс, 7142 шуудай буюу 178,5 тн тэжээл, 600 кг био бэлдмэл, 1670 ширхэг долооцыг бэлтгэжээ.
429天