ОРХОН: Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төв байгуулна
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хавдрын эмчилгээ, үйлчилгээг иргэдэд ойртуулж “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн төв”-ийг БОЭТ-өө түшиглэн байгуулахаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Уг төвд ажиллах хүний нөөцөө бэлтгэж 2025 оны орон нутгийн төсөвт “Хавдрын төв” байгуулах их засварт шаардлагатай 350 сая төгрөгийг тусгаад байна.
128天