"Ковид-19" халдвараар хүүхэд өвчлөх нь нэмэгдэж байна
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 52 тохиолдол батлагджээ. Хүүхэд, өсвөр үеийнхний өвчлөл нэмэгдэж байгаа тул хүүхдийн хараа хяналтыг сайжруулж, олон нийтийн газраар явуулахгүй байх талаар эцэг эх, асран хамгаалагч нар онцгой анхаарч, халдвар хамгааллын дэглэм сайтар сахихыг албаныхан анхаарууллаа.
1457天