46 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэв
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгаас их дээд сургуульд сурч буй 46 оюутан сургалтын тэтгэлэгт хамрагдлаа. Тус аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд боловсрол, соёл, урлагийн салбарт хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, урамшлын тогтолцоог бий болгож тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьжээ.
2826天