Ноён хутагтын ойд зориулж “Их урлагийн сүмд Саранхөхөө донгодно” судалгааны бүтээл туурвижээ
Дорноговь /МОНЦАМЭ/. Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойг угтаж ноён хутагтын нэрэмжит Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Пүрэвдорж “Их урлагийн сүмд Саранхөхөө донгодно” судалгааны бүтээл туурвижээ. Мөн өөрийн амьдрал уран бүтээлийг харуулсан “Араншин буюу морь буусан шагай” номоо уншигчдын хүртээл болголоо.
2554天