Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо
Дорноговь /МОНЦАМЭ/. Томуу болон томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд нэмэгдэж буйтай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж Зүүнбаянгаас бусад Сайншанд, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-нээс эхлэн хоёрдугаар сарын 08-ныг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.
2495天