ДАРХАН-УУЛ: Далан, шуудуунд хог хаягдал хийснээр эрсдэл үүсгэж байна
Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дархан сумын зүүн хэсэг буюу арвантавдугаар багийн нутаг дэвсгэр шар усны үерт өртөх
магадлал хамгийн өндөр байдаг. Тиймээс
тухайн багийн нутаг дэвсгэрийг тойрсон үерийн далан, шуудууг жил бүр хүчитгэх,
шинээр барих, сэргээн засварлах ажлууд хийгддэг. Монгол улсын хамгийн их хүн ам
оршин суудаг тус багийн айл, өрхийг болзошгүй эрсдэлээс хамгаалдаг үерийн
далангийн нөхцөл байдалтай Дархан сумын засаг даргын орлогч П.Ихбаяр, багийн
засаг дарга Д.Түвшинтөр нарын албаны хүмүүс танилцаж байна
539天