Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллалаа
Баянхонгор /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллаж, "Ковид-19" халдварын эмчилгээ үйлчилгээнд ашиглах 105 сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах хувцас, эмнэлгийн хэрэгсэл, N95 амны хаалт, нүүрний хаалт, бээлий, халад, эмнэлгийн яаралтай тусламжийн зарим тоног төхөөрөмж зэргийг Нэгдсэн эмнэлгийн дарга А.Ганболдод хүлээлгэн өгөв.
1473天