“Johnson & Johnson”-ы вакциныг АНУ-д хэрэглэхийг зогсоож, ЕХ-ны орнуудад нийлүүлэхийг хойшлуулжээ
ВАШИНГТОН. /TASS/. Мягмар гарагт АНУ-ын зохицуулах байгууллагууд “Johnson & Johnson” компанийн коронавирусний вакциныг хэрэглэхээ түр зогсоохыг зөвлөснөөс хэдэн цагийн дараа “Johnson & Johnson” компани вакцинаа Европын орнуудад нийлүүлэхээ хойшлуулж байгаагаа мэдэгджээ. Энэ нь вакцин тариулсан хүмүүст цусны бүлэн үүссэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой байна.
1519天