Хүний бие махбодь ХДХВ-ээс ангижирсан тохиолдол ӨАБНУ-д бүртгэгджээ
АСТАНА./КАЗИНФОРМ/. ДОХ-ыг үүсгэдэг ХДХВ вирусийг хүний бие махбодь устган дарж, өөрийгөө эдгээж чадсан тохиолдол ӨАБНУ-д бүртгэгджээ. Нэгэн охин эмчилгээ хийлгэснийхээ дараа найман жилийн турш эм уухгүй байгаа боловч цусан дахь вирусийн тоо нь нэмэгдэхгүй байгааг тогтоожээ. Энэ тухай Reuters агентлаг Парист болсон ХДХВ, ДОХ-той тэмцэх бага хуралд оролцсон судлаачдын илтгэлээс иш татан мэдээлсэн байна.
2992天