Virgin Galactic-ийн арилжааны анхны нислэг амжилттай боллоо
ЛОНДОН./ВВС/. Сансрын дэд тойрог замын /суборбитал/ дагуу Virgin Galactic компаниас зохион байгуулсан арилжааны анхны сансрын нислэг амжилттай болжээ. Уг нислэгт судлаачид бус жирийн иргэд оролцсон гэдгээрээ онцлог бөгөөд тэд бол 1972 оны Мюнхений Олимпын тоглолтонд оролцож байсан өдгөө 80 настай Жон Гудвин, Антигуа арлаас ирсэн ээж охин хоёр болох Кейша Шахафф, Ана Майерс нар юм.
657天