НАСА металлаар баялаг астероидыг судлах сансрын хөлөг хөөргөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-10-14 15:05:38

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 14 /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ металлаар баялаг ховор астероидыг судлах “Psyche сансрын хөлгийг баасан гарагт хөөргөв.


Флорида муж улс дахь сансрын төвөөс SpaceX” компанийн Falcon пуужингаар хөөргөсөн “Psyche сансрын хөлөг нь 3.5 тэрбум км замыг зургаан жилийн хугацаанд туулан “16 Psyche астероидод 2029 онд дөхөж очих төлөвтэй байна.


Үүний дараа астероидын тойрог замд хоёр жил орчмын турш даалгавар гүйцэтгэх бөгөөд гэрэл зураг авч, гадаргуугийн зураглал хийж, астероидын бүтцийг тодорхойлохын тулд мэдээлэл цуглуулах ажээ.


"Энэхүү хөтөлбөр нь эрдэмтдэд манай нарны аймгийн чулуурхаг биетүүдийн үүслийн талаар илүү ихийг олж мэдэхэд нь туслах зорилготой юм" гэж НАСА мэдээлсэн байна. “16 Psyche астероидыг төмөр болон бусад металлаар баялаг гэж үздэг.

相关新闻