ТОЙМ
Улсын хэмжээнд 409 мянган га талбайд үр тариа тарина
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого хэмээх баримт бичгийг 2015 онд УИХ-ын 104 тоот тогтоолоор баталсан байдаг.Бодлогын баримт бичгийн гурав дугаарт газар тариалангийн талаар хүрэх түвшинг маш тодорхой зааж өгсөн байна. Тухайлбал  эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулах, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ирээдүйтэй, баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, үр, сортын тариалан, үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлнэ. Ингэхийн тулд усны хайгуул, судалгаанд тулгуурлан гадаргын болон бороо, цасны усыг хуримтлуулах, услалтын системийн ашиглалтыг сайжруулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ гэхчилэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр  заасан аж.
2676天
Улирлын урамшуулал багшийн гар дээр...
Сүхбаатар дүүргийн 2-р сургууль 100 багштай гэнэ. Багш нар нь 45- 60 хувийн нэмэгдэл авсан гэж ахлах ангийн сургалтын менежир Чулуун хэллээ. Харин тус дүүргийн 3-р сургуулийн  80 багшийн үнэмлэхүй олонхи нь  60 хувийн урамшуулал авсан байна. Улирлын урамшуулал багш нарт олгохоор улсын төсвөөс 28 сая төгрөгийг 3-р сургуульд  олгосон байна. Багш нарт  өндөр хувийн урамшуулал олгосон тул захиргааны болон үйлчилгээний бусад ажилтнуудад  мөнгө нь хүрээгүй гэнэ. Энэ бол багшийн улирлын урамшууллын эргэн тойрон дахь үйл явдлын өчүүхэн хэсэг нь болов уу. Багшийн болон салбарын ажилтнуудын улирлын урамшууллын эх үүсвэр нь төсвөөс гадна, аймаг, нийслэл сум, дүүргийн  Засаг даргын нөөц хөрөнгөөс гарах учиртай байжээ. Харин тус сургуульд нийслэл, дүүргийн засаг дарга нар энэ сарын 9-ний байдлаар нөөц хөрөнгөнөөсөө дэмжлэг үзүүлээгүй байгаа аж. Тэднээс мөнгөн дэмжлэг ирвэл үлдсэн ажилтнууд урамшууллаа авна.
2685天
Багшийн тэмцэл, сурагчийн хөгжил
 Зөвлөмжид боловсролын чанар сул байгаа  суурь шалтгааныг тодруулахын тулд  системийн судалгаа хийх, сургуулийн зураглалыг шинэчлэн гаргаж,  сургалтын орчныг  сайжруулах, бүх түвшинд ойлголтоо жигдлэх шаардлага байна. Нэмэгдэл хөлсийг багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгээр, харин цалингийн нэмэгдлийг нийт багш нарт аливаа шалгуургүйгээр олгох,  үндсэн  цалинг нэмэх боломжийг яаралтай судлан шийдвэрлэх шаардлагатай.   Мөн багшийн илүү цагийг  7 хоногийн 19 цагаас илүү заасан хичээлийн цагаар хязгаарлахгүйгээр амралтын өдөр, оройн цагааар ажилласан цагийг үнэлгээжүүлэх хэрэгтэй  байна. Үүнээс гадна ангид нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч байгаа багшид нэмэгдэл олгох, тусгай сургуульд 2-3 хавсарсан бэрхшээлтэй хүүхэд суралцах нь элбэг болсон тул тухайн сургуулийн багш нарын цалинг нэмэх  хэрэгтэй гэж дурьджээ.
2689天
Албан бус салбарын албан ёсны дүр төрх
Монгол улс дээрх хоёр салбарыг өөрийнхөөрөө тодорхойлж, Үндэсний статистикийн хороо (ҮСХ) ажиллах хүчний судалгаа (АХС)-ны хүрээнд  судалгаа хийдэг. Тухайлбал албан бус салбарт 2016 онд  159,7 мянган хүн ажиллаж байжээ. Тэдний 94,5 мянга буюу 59,2 хувь нь эрэгтэй, 65,2 мянга буюу 40,8 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэдний  76,7 хувь нь хот суурин газарт, харин  23,3 хувь нь хөдөөд  ажиллаж амьдарч байсан байх юм. Харин 2017 онд тус салбарт ажиллагсдын тоо 223 мянга болж өсчээ. 127, мянга  буюу 57,4 хувь нь эрэгтэй байхад, 95,1  мянга буюу 42,6 хувь нь эмэгтэй гэж мэдээлжээ. Мөн албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 102 мянга буюу 45,7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, авто машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт. Харин 44,7 мянга буюу 20 хувь тээвэр, агуулахын аж ахуй эрхэлдэг. Тэгвэл боловсруулах үйлдвэрт 36.6 мянга буюу 16.4 хувь нь ажиллаж байгаа ажээ. Манай улсын хувьд албан бус салбарт хандаж байгаа хандлага, хамрах хүрээ ингэс гээд хязгаарлагдах бололтой.
2699天
Монголын газар, шороо монгол хүний өмч
Нийслэлд  “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2003-2017 оны хооронд  нийт 187170 иргэнд 9905,04 га газрыг өмчлүүлжээ. Түүнээс   2003- 2007 оны хооронд  66564 өрхөд 3427,34 га газрыг өмчлүүлсэн байна. Харин  2008-2017онд 120606 иргэнд 6477,7 га газрыг тус тус өмчлүүлжээ. Энэ нь нийслэл хотын нийт иргэдийн 14,3 хувь нь  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж авсан гэсэн үзүүлэлт юм байна. Иргэнд газар өмчлүүлэх үзүүлэлт нийслэлд улсын дунджаас догуур байгаа нь шинэ суурьшлийн бүсийн төлөвлөлт,  инженерийн болон нийгмийн дэд бүтэц хөгжиж чадаагүйтэй холбон тайлбарлах юм билээ. Ийм зүйл өнгөрсөн хугацаанд хийсэн үү гэвэл хийсэн байна. Гэхдээ хөрөнгийн хүрэлцээ дутмагаас өргөн хүрээтэй төлөвлөлт хийгдэж, дэд бүтэцтэй болсон  газрын хэмжээ доривтой нэмэгдээгүй гэх. Энэ нь олон хүн хувийн өмчийн газартай  болох боломж бүрдээгүйтэй холбон мэргэжилтнүүд тайлбарладаг.
2703天