ТОЙМ
Монгол хүүхдүүдийн гэрэл, сүүдэр НҮБ-ын хүүхдийн эрхийн хороонд
Төв орон нутгийн хүүхдийн байгууллагын мэдээллээс харахад жилд 10 мянган хүүхэд зуны амралтаараа  морь унаж уралдаанд оролцдог, оролцогчдын 0.04 хувь нь хүнд, хүндэвтэр гэмтэж, зохих үйлчилгээг авсан байна. Хурдан морины уралдаанч хүүхдийн 50 хувь нь 7-9 насандаа, 31 хувь нь 7 нас хүрэхээс өмнө, 20 хувь нь 10 ба түүнээс хойш насандаа хурдны морь унаж уралджээ. Хурдны морь эхэлж  унаж буй хүүхдийн  дундаж  нас  8 байна. ҮСХ-ны 2014 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хурдан морьны уралдаанч хүүхдийн талаар бүлэг асуулт оруулж дүнг гаргахад улсын хэмжээнд 4-15 насны нийт хүүхдийн 5 хувь нь  2012 оны 11 сараас нэг жил хүртэл хугацаанд хурдан морь унасан байна. 4-15 насны хөвгүүдийн 10, охидын нэг хувь нь хурдан морь унажээ. Хурдан морины хүүхдийн тал нь хамгийн сүүлд хурдан морь зайдан унаж уралдсан байна. Морь зайдан унах нь 10-15 насны  хүүхдэд  элбэг /60хувь/ тохиолдог гэж Засгийн газар илтгэжээ.
2849天
ТОЙМ: Ажил хаялт тэмцэл үү эсвэл төрд зориулсан "шантааж" уу?
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагуудын ажилтнуудын цалин нэмэхийг шаардсан тэмцэл гурван сарын турш өрнөж байна. Тэмцэл нь анхааруулга, шаардлагаар эхэлж, сануулах, анхааруулах ажил хаялтаар үргэлжлэн, эцэстээ хугацаагүй ажил хаялтад хүрэв. Эхэн үедээ нийгэм тэр чигтээ багш нарын ажил хаялтыг дэмжиж, ирээдүй хойчийг сурган хүмүүжүүлж, өндөр ачаалалтай ажилладаг багш нарын цалинг нэмэгдүүлэхийг дэмжиж байсан. Засгийн газраас ч тодорхой шийдэлд хүрч, багш нарын орлогыг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргасан байхад өчигдөр зарласан хугацаагүй ажил хаялт нийгмийн бухимдлыг төрүүлэв. Олон мянган хүүхдийн эрхийг зөрчиж, олон айл гэрт чирэгдэл учруулсныг шүүмжилж, багшаар ажиллах боловсон хүчин хангалттай байхад төрийг ингэж “дарамтлах” шаардлагагүй гэх байр суурь ч газар авав. Нэг талаас сүүлийн 10 жил хөндөгдөөгүй багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлага зөв зүйтэй ч нөгөө талаар шийдэл гарсаар байтал ажил хаясан нь ямар учир шалтгаантай гэдэгт эргэлзээ төрнө. Тиймээс гурван сарын турш өрнөсөн уг тэмцлийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэхийг зорьлоо.
2860天