ТОЙМ
Саудын Арави шинэчлэлийн шуургыг тэсвэрлэн сөрж чадах уу?
Дмитрий Фроловский Саудын Арави улсыг Ойрхи Дорнодын хамгийн тогтвортой, хамгийн баян чинээлэг орнуудын нэг гэж үздэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ тус хаант улсад хуримтлагдсан нийгэм-эдийн засгийн асуудлуудын цар хүрээ нь газрын тосны хамаарлын асуудлаас хол давж гараад байна. Нийтийг хамарсан ядуурал, залуучуудын дундах ажилгүйдэл, шашны суннит ба шиит урсгалуудын зөрчилдөөн зэрэг нь Саудын дэглэм тогтвортой, удаан настай эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа юм. Угсаа залгамжилсан залуу ханхүү Мухаммед бин Салман /цаашид товчоор МБС гэх/ эрс шинэчлэл хийнэ гэж амлаж байгаа боловч болхи хөшүүн хаант гүрнийг шинэчлэх оролдлого нь багагүй эрсдэлтэй тулгарахаар байна. Зарим хүмүүст хэтэрхий удаан мэт санагдах, заримд нь хэт хурдан мэт санагдах шинэчлэл өөрчлөлт нь нийгэмд аль эртнээс хуримтлагдсан дургүйцлийг ил гаргаж магадгүй болжээ.     
2594天
Мөрринчин аварга, Лувсандаш арслан болсон отгон Даншиг ба Хүрээ цам
 Цам нь биеийн төгөлдөр хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг гарган сэтгэлийн тэнхээгээр бурхад хийгээд сүсэгтнийг нэгэн үзүүрт сэтгэлд барин, нууц тарнийн бясалгалын хүчээр элдэв гай тотгорыг зайлуулан бие хэл сэтгэл гурвыг нэгэн цогц болгон төгс хэлбэрт оруулдаг тул гадаад (иргэний), дотоод (шашны), нууц (тарнийн), агуулдаг гэж үздэг. Цамын дүр бүрийн хөдөлгөөн урин дуудах, адислах, хөөн тонилгох зэрэг онцлогийг илэрхийлнэ. Эдгээр хөдөлгөөнийг яв цав тохирсон хөгжмийн аялгуунд хийдэг. Цамчид их бага алхалтаар дайсаны орон сууринг чичрүүлэн доргиох, хураах эвдлэх санааг харуулдаг. Харин харайлт эргэлтээр дайсныг хууран мэхлэх, хөөн гүйцээд хороон устгах утга гарна. Догшидын эрэмбэ дээшлэх тусам тэдний хөдөлгөөн улам удаан намбалаг, сүрлэг болдог учиртай юм байна.
2601天
Нийгмийн даатгалын санд 614 мянган иргэн шимтгэл төлж 380 мянган ахмад тэтгэвэр авдаг
Нийгмийн даатгалын сангийн  орлого  2018 оны эхний хагас жилд  1,2 их наяд төгрөг болсон аж. Түүнийг 2017 оны мөн үетэй харьцуулж үзвэл 200 сая төгрөгөөр өсчээ. Тус сангийн орлого тодорхой хэмжээгээр өсөхөд, нийгмийн даатгалын  салбарын эрх зүйг шинэчлэх хүрээнд 2017, 2018 онууд УИХ-аас батлан гаргасан багц хуультай холбоотой гэж мэргэжилтнүүд ярьж байна. Тухайлбал нийгмийн даатгалын санд даатгуулагч, ажил олгогчоос төлдөг шимтгэлийг нэг хувиар нэмсэн. Энэ шинэтгэл 2020 он хүртэл үргэлжилнэ. Нөгөө талаар тэтгэвэрт гарах насыг 2018 оноос эхлэн жил бүр гурван сараар нэмлээ. Түүнийг дагаад нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх 20 жил, 2037 он хүртэл жил бүр гурван сараар нэмэгдэнэ. Эмэгтэй хүн 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгож байсан бол энэ онд 55  нас гурван сартай болж байж тэтгэвэр тогтоолгоно. Тэгвэл эрэгтэй хүн 60 нас гурван сар  хүрч тэтгэвэртэй болох   эрх үүснэ. Эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гардаг насны   зөрүү тэтгэвэрийн шинэчлэлийн хүрээнд  арилж 2037 он  хүртэл үргэлжилнэ. Түүнээс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа 25 жил болох юм .  
2606天
Хүний амь замын эвдрэл үерийн гамшиг
Долдугаар сарын 15-аас эхэлсэн энэ зуны үерийн гол цөм нь Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг Улаанбатар хот байсан  гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээлж байна. Эдгээрээс гадна Баян-Өлгий аймагт гамшиг болжээ. Гамшгийн голомтод 600 гаруй хүн ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийж орон гэргүй болсон иргэдийг Өлгий сумын сургууль, цэцэрлэгүүдэд байрлуулан дараа дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.   Баян-Өлгий аймагт 2016 онд үер бууж 2,2 тэрбум төгрөгийн хохирол байгууллага, иргэдэд учирч байсан аж. Түүн дээр түшиглэн тус суманд /аймгийн төв/ 30 км үргэлжлэх үерийн далан барих шийдвэр гагажээ. Далан барих ажилд 2018 оны төсөвт 570 сая төгрөг суулгасан. Түүгээр үерийн далангийн зураг төсөл хийж тендерийг зарлаад байгаа. Харин 2019 оны улсын төсөвт даланг бариж гүйцээх  таван тэрбум төгрөг сууна гэж ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Г. Ариунбаяр ярьж байна.  
2611天
Трамп, Путин хоёр нефтийн зах зээлийг хянах бодолтой байна
Даваа гарагт Хельсинки хотод болсон АНУ-ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцсан эдийн засгийн холбогдолтой нэгэн чухал асуудлын талаар Германы “Франкфурт Альгемайне Цайтунг” сонины тоймч Кристиан Зиденбидель (Christian Siedenbiedel)-ийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.     "Д.Трамп, В.Путин нарын уулзалт нь газрын тосны үнэ цаашид улам буурахад хүргэлээ. Саяхан гэхэд Хойд тэнгисийн Брент маркийн нефтийн үнэ 80 долларт хүрч байсан бол одоо дахиад 70 доллар орчимд эргэлдэж байна. Хельсинкийн уулзалт болсон даваа гарагт гэхэд үнэ 4-өөс илүү хувиар унажээ. Уулзалтын үеэр Путин мэдэгдэхдээ “АНУ, ОХУ хоёр бол газрын тос, хийн нөлөө бүхий чухал гүрнүүд бөгөөд цаашдаа дэлхийн эрчим хүчний зах зээлүүдийг зохицуулах тал дээр илүү нягт хамтран ажиллах боломжтой” гэсэн юм.
2613天