Өмнөд Солонгост түймрийн улмаас 18 хүн амиа алджээ
СӨҮЛ, 2025 оны гуравдугаар сарын 26 /Yonhap/. Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт дэгдсэн ойн түймэрт өртөж амиа алдсан хүмүүсийн тоо 18 болж, нэг хүн сураггүй болсон тухай ойн газрын албаны хүмүүс лхагва гарагт мэдэгдлээ. Гал сөнөөгчид хурдацтай тархаж буй түймрийг унтраахаар шаргуу ажиллаж байна.
108天